Тэдний арга барилын нууц
СТАНИСЛАВСКИЙ-аас ЛИ СТРАСБЕРГ руу
ЯАГААД МАНАЙ СУРГАЛТ ГЭЖ?









Al Pacino, Robert De Niro, Leonardo DiCaprio, Meryl Streep тэргүүтэй Холливудын алдарт жүжигчдийн тэр л хүчтэй оршихуй, дотоод үнэн нь зүгээр ч нэг бурхнаас заяасан төрмөл авьяас биш юм. Тэдний амжилтын ард дэлхийн шилдэг жүжиглэлийн системүүд бий. Бид энэхүү сургалтаар яг л тэрхүү мэргэжлийн арга барилыг ашиглан тайз болон дэлгэцийн өндөр түвшний дүр бүтээлт рүү таныг хөтлөх болно.
АЛХАМ АЛХАМААР...
STEP BY STEP — Анхан шат
Жүжигчний ур чадварын үндэс рүү буцъя. Анхан шат мэт боловч бидний мэргэжлийн хамгийн чухал суурь энд тавигддаг.
Анхан шат бол эхлэл биш. К.С.Станиславский-н системийг гүнзгий судалж, үнэн жүжиглэх мөн чанарт хүрнэ” гэвэл — та итгэх үү?
Манай сургалт энэ системийг онол биш, танд ойлгомжтой, хэрэгжихүйц хэлбэрт задлан, өөрийн онцлогт тань тохируулан ашиглах чадварыг практик хичээлээр эзэмшүүлнэ. Онолыг ойлгох амархан, харин өөр дээрээ ажиллуулах тийм ч амар биш. “Дүрийг тоглох” биш, харин “Дүрийг үнэнээр амьдруулах” гэж ойлгон дүр дээрээ ажиллахад энэ систем үнэхээр хэрэгтэй юу? Хэрэв тийм бол түүнийг хэрхэн зөв ашиглах вэ? Харин тохирохгүй бол өөр ямар арга барилууд байдаг вэ?
Энэхүү сургалт нь:
- Системтэй, шат дараалайгаар хөгжүүлэх
- Онол + Training + Практик хосолсон
- Мэргэжил дээшлүүлэх зорилготой цогц, түргэвчилсэн хөтөлбөр юм.
STEP BY STEP
Энэхүү сургалт нь анхан шатны бус, харин суурь мэдлэг эзэмшсэн жүжигчдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм.
Иймд зөвхөн жүжигчний мэргэжлийн дипломтой уран бүтээлчид хамрагдах боломжтой.